
“Монгол Орны Хөгжилд: Гадаад Дахь Бизнес Эрхлэлтийн Орчин, Туршлага” Сэдэвт...
Event Information
Description
Монгол Орны Хөгжилд XII Чуулга Уулзалтын Хүрээнд Гадаад Дахь Бизнес Эрхлэлтийн Орчин, Туршлага Сэдэвт III Чуулга Уулзалтанд урьж байна.
Сайн байцгаана уу, Монголчуудаа?
Та бүхнийг 6 сарын 5-нд Торонто хотноо болох Монгол Орны Хөгжилд XII Чуулга Уулзалтын Хүрээнд Гадаад Дахь Бизнес Эрхлэлтийн Орчин, Туршлага Сэдэвт III Чуулга Уулзалтанд урьж буйдаа таатай байна.
Уг чуулга уулзалтын зорилго нь Монголчуудын үүсгэл санаачилгаар байгуулагдсан Канад Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд, бизнесүүдийн үйл ажиллагаатай танилцах, тулгарч буй бэрхшээл, амжилттай ажиллаж буй туршлагаас харилцан суралцах, ингэснээр цаашдын хамтын ажиллагааг батжуулж бэхжүүлэхэд оршино.
Уг зорилгыг хангах хүрээнд доорх 4 ажиллагаа зохион байгуулагдана.
1. Канад Улс дахь Монголчуудын Холбооны анхдугаар уулзалтыг зохион байгуулах
2. Канад Улсад хэрхэн бизнес эрхлэх талаарх мэдээлэл өгөх
3. Тус улс дахь бизнес эрхлэгч Монголчуудын явуулж буй бизнесийн үйл ажиллагааг танилцуулах
4. Амжилтад хүрсэн Монгол бизнес эрхлэгч болон мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, шагнал гардуулах ёслолыг зохион байгуулах
Хэрэв та өөрөө дэвших эсхүл хэн нэгнийг санал болгохыг хүсвэл info@canadamongolia.ca имэйл хаягруу дараах мэдээллийг явуулна уу?
1. Бизнес эрхлэгч болон мэргэжилтний нэр, холбогдох утасны дугаар, и-мэйл хаяг
2. Бизнес эрхлэгч болон мэргэжилтний талаарх товч танилцуулга
3. Явуулж буй үйл ажиллагаа болон ажиллаж буй хугацаа, хэзээ, хэрхэн амжилт гаргасан талаарх мэдээлэл
Энэхүү арга хэмжээнд оролцсоноор та Канад дахь бусад монгол бизнес эрхлэгч болон мэргэжилтнүүдтэй холбогдож, туршлага солилцох боломжтой. Үүнээс гадна энэхүү арга хэмжээгээр дамжуулан Монгол мэргэжилтнүүд болон бизнес эзэмшигчдийн сүлжээ байгуулах үндсийг тавихыг бид зорьж байна.
Цаашдаа Канад дахь монголчуудын мэргэжлийн болон бизнесийн харилцаа холбоог бэхжүүлэхэд тантай хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Холбоо барих:
М.Батбаяр: ma.batbayar@gmail.com
+1 (647) 548-8555
А.Мөнхнаст: munkhnast.a@gmail.com
+1 (647) 529-1484
Б.Баттулга: bbattulga_mn@yahoo.ca
+1 (403) 976 4206